“Хайртай бүхнээ хамгаалъя” уриан дор тайван жагсаал болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-04-26 19:46:46
Дундговь/МОНЦАМЭ/ “Хайртай бүхнээ хамгаалъя” хэмээх уриан дор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлах зорилго бүхий тайван жагсаал маргааш Мандалговь хотод болно. Жагсаалд Сайнцагаан сумын төвд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд оролцож, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэх юм байна.
Шинэчлэн найруулж батлаад байгаа Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар нийгэмд нүүрлэж буй сөрөг үзэгдэл болох гэр бүлийн хүчирхийллийг зогсооход иргэд олон нийт төдийгүй төрийн байгууллагууд, шат шатны Засаг дарга нар анхаарал хандуулах ёстой болж байгаа. Тиймээс энэ хуулийг олон нийтэд таниулах кампанит ажил болгож “Хүчирхийллийн эсрэг хамтдаа” аяныг аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, ЗДТГ- ын Хууль эрхзүйн хэлтэс хамтран зохион байгуулж байгаа  ажээ. Аяны хүрээнд ийнхүү тайван жагсаал хийхээр болсон байна.
Жагсаалд оролцогчид гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчилсан, хүчирхийллээс сэргийлэх уриалга бүхий зурагт хуудас, уриаг барьж жагсах ажээ.
 
Т. Отгонтуяа 
 
Холбоотой мэдээ