Украин зэвсгээ буцаан татаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-28 16:16:46

КИЕВ. /Sputnik/. Өөрийгөө зарлан тунхагласан Бүгд Найрамдах Донецк Ард Улстай холбогдох шугамаас 100 мм-ээс доош голчтой их буугаа Украины Зэвсэгт хүчин буцаан татаж эхэлсэн гэж тус улсын тусгай ажиллагааны хэвлэлийн төлөөлөгч Леонид Матюхин мэдэгдэв.

Украины зэвсэгт хүчин зэвсгээ буцаан татаж эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа үргэлжилж байна тэрбээр ОХУ-ын “РИА Новости” агентлагт мэдээлжээ.

Буцаан татах ажиллагаа гурав хоног үргэлжлэх ажээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ