Хонгорын бөхчүүд нутагтаа бэлтгэлээ базааж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 10:51:37
Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улс байгуулагдсаны 811, Ардын хувьсгалын 96 жилийн ойн улсын их баяр наадам болох тун дөхсөн энэ үед бөх сонирхогчид хэн гэдэг аавын хүү алдраа өргөн түрүүлж, хэний хэн ямар алдар цол хүртэх бол хэмээн ярилцаж буй. Үүнтэй зэрэгцээд бөхчүүд нутаг нуга, дэвжээгээрээ нэгдэн гал болж бэлтгэлээ базааж эхэлжээ.
Баянхонгор аймгийн “Их Богд” дэвжээний бөхчүүдийн хувьд нутгаа зорьж, зургадугаар сарын 5-наас  бэлтгэлээ эхэлсэн. Баянхонгор аймгийн хүчтэнүүд нутгийн Өргөөтийн хангайд бэлтгэлээ базааж байгаад өчигдрөөс зарим залуу бөхчүүд нь нэгдэж, “Боорчийн өргөө” амралт руу шилжин бэлтгэл сургуулилтаа хийж байгаа аж.
                                                                                                                                                                         Б.Мөнхзул
Холбоотой мэдээ