Баянлигт цагаан будаа тариалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-06-20 12:20:47
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг хувийн хэвшилтэй хамтран Баянлиг сумын нутагт 200 га-д цагаан будаа тариалах ажлыг хэрэгжүүлж эхэлжээ. Энэ жилийн тухайд 20 га-д тариалалт хийжээ. Нэг га-гаас 4.5 тонн ургац хураана гэж тооцож байгаа бөгөөд цэвэр гарц 70 хувьтай гэж тооцдог байна. 
Баянлиг, Шинэжинст сумын нутагт цагаан будаа тариалахад нэн тохиромжтой гэсэн эрдэмтдийн судалгаа, дүгнэлт байдаг байна. Уг ажлыг Баянхонгор аймаг бодлогоор дэмжиж Орон нутгийн хөгжлийн сангаас ийнхүү 100 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэжээ.
Энэхүү төсөл хэрэгжиж биеллээ олсноор эх нутгийн хөрсөнд ургасан экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангагдаж, ирэх жилээс хүнсэндээ хэрэглэж эхлэх нь. 
                                                                                                                                                                      Б.Мөнхзул
Холбоотой мэдээ