“Монос" групп төвлөрсөн үйлчилгээ үзүүлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД"Монос" групп үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд энэ сарын 9-11-ний өдөр тус группээс “Монос экспо” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэ үеэр Дархлаа, Хүүхдийн эрүүл ахуй, Гоо сайхан, Зөв хооллолт, Анхан шатны тусламж зэрэг 6 сэдвээр тэргүүлэх зэргийн эмч нар үнэ төлбөргүй лекц уншина. Мөн ясны сийрэгжилт, даралт, сахар тодорхойлох, чих хамар хоолой, хүүхэд зэрэг 8 төрлийн үзлэг оношилгоог үнэгүй хийх юм. Түүнчлэн “Монос” группийн харьяа компаниудын хэрэглэгчийн танил болсон брэндүүдээс эхлээд шинэхэн бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа явуулах аж.
Б.Туул
Сэтгэгдлүүд