Германы шөнийн цэнгээний газарт халдлага гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
БЕРЛИН. /Reuters/. Германы баруун өмнөд нутгийн Констанц хотын шөнийн цэнгээний газарт нэгэн этгээд гал нээн нэг хүнийг хөнөөж, дөрвөн хүнийг шархдуулжээ.
Энэ хэрэг Швейцарьтай залгаа хилээс холгүй орших Констанц хотын нэгэн шөнийн цэнгээний газарт өчигдөр орон нутгийн цагаар үүрээр 4:30 цагт болсон байна.
Гэмт этгээд нэг хүнийг буудан хөнөөж, гурван энгийн иргэн болон нэг цагдааг шархдуулжээ. Цагдаа нар гэмт этгээдийг дараа нь буудан устгасан байна.
Сэжигтэн нь Германд олон жил амьдарсан, Иракийн 34 настай иргэн байсан аж.
Цагдаа нар мэдэгдэхдээ “гэмт этгээд ганцаараа байсан. Энэ хэргийг террорист халдлага гэж үзэх үндэслэл алга” гэв.

Г.Доржханд
.