Хар хайрцагны бичлэг юу ч хэлсэнгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dogsom@montsame.mn
2015-11-06 15:13:47

Синайн хойгт өнгөрсөн  долоо хоногт осолдсон Оросын “Когалымавиа” компаний А-321 онгоцны хар хайрцагны   бичлэг ослын шалтгааныг тогтоож чадсангүй. Энэ тухай оросын “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа уламжилжээ.

Сонинд өгүүлснээр , онгоцны бүх системийн ажлын  дэгийг заадаг хар хайрцаг  онгоцны сүүл  хэсэгт байдаг бөгөөд осол гарахад  уг  онгоцны сүүл хэсэг  тасарч, улмаар хар хайрцагны үйл ажиллагаа  гэнэт зогсчээ. Онгоцны осол  нүд ирмэх зуур болсон учир нисгэгчид ч үүнийг бүрэн мэдэрч чадаагүй бололтой. Иймд ярианы бичлэг бүхий хоёр дахь хар хайрцаг  хэрэг болохгүй байж мэдэх юм . Тэгээд ч уг хайрцаг хүчтэй гэмтсэн тухай ХМХ-үүд өмнө уламжилсан  гэж хэвлэлд дурджээ.

Өчигдөр “Росавиация”-ийн дарга  Александр Нерадько сэтггүүлчдэд хийсэн мэдээлэлдээ,  Каир А-321 онгоцны хар хайрцагны  параметрын бичлэгийг  тайлж, шинжээчдэд дамжуулсан тухай ярьжээ. Тэрээр  шинжээчид нислэгийн тухай ямар мэдээлэл   олж авсан тухайгаа  тодорхой яриагүй байна. “Коммерсант”-ын бичиж байгаагаар, хар хайрцагны бичлэг мөрдөх ажиллагаанд тус нэмэр болсонгүй гэнэ. Гэтэл хар хайрцагт  нислэгийн турш  А-321 онгоцны бүх систем саадгүй ажиллаж байсныг  заажээ. Нислэг нийт 20 гаруй минут үргэлжилсэн юм. Ингээд онгоцны сүүл хэсэг тасарснаар хар хайрцагны үйл ажиллагаа зогсчээ. Мэргэжилтнүүд, албаны хүмүүс, улс төрчид   ослын шалтгааны тухай албан ёсны дүгнэлт гарахаас өмнө янз бүрийн таамаг, хувилбар дэвшүүлж, эмгэнэлт явдлыг улс төржүүлэхээс зайлсхийхийг  уриалж буй юм.

Оросын “Когалымавиа” компаний зорчигч тээврийн  А-321 онгоц 10-р сарын 31 –нд Синайн хойгт  осолдсон юм. Онгоцонд  217 зорчигч, 7 багийн гишүүн явсан бөгөөд бүгд амь эрсэдсэн билээ.

 

Москва хот. А.Огторгуймаа  

Холбоотой мэдээ