Иргэд Зөрчлийн тухай хуулийг илүү сонирхож байв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-09-12 10:51:47
 Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймаг дахь Шүүхийн тамгын газар хуулийн байгууллагуудтай хамтарч Шүүхийн үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, нээлттэй ил тод байдлыг бүрдүүлэх зорилгоор нээлттэй хаалганы өдөрлөгөө Хотгойдын баатар Чингүнжавын талбайд зохион байгууллаа.

Энэ үеэр иргэдэд шинээр батлагдан гарсан хууль тогтоомжийг сурталчилж, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль зэргийг танилцуулсан бөгөөд иргэд Зөрчлийн тухай хуулийг хамгийн их сонирхож байв. Мөн ард иргэдэд шүүхийн шийдвэрийн эмхэтгэл, эрх зүйн ном тохимол, шүүгчийн өмсгөл зэргийг танилцууллаа.
Нээлттэй өдөрлөгт Хөвсгөл аймгийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Өмгөөлөгчдийн зөвлөл, хуульчдийн салбар холбоо оролцож үйл ажиллагаагаа иргэдэд сурталчлав.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ