Цагаан-Үүр, Тариалан сумын иргэд тэжээлийг хангалттай бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ
gantuyaB@montsame.mn
2017-09-17 19:58:35
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр, Тариалан сумын малчид иргэд өөрсдийн хүчээр тэжээлийг зуугаас дээш хувьтай бэлтгэсэн бол Цагаан-Уул, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Цэцэрлэг, Баянзүрх сум 50 –аас дээш хувьтай, Мөрөн, Бүрэнтогтох, Галт, Их-Уул сумын иргэд 10-аас доош хувьтай бэлтгэсэн дүн мэдээтэй байна.

Тус аймгийн өвс, тэжээлийн нөөц Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 186-р тогтоолоор аймгийн нөөцөд 380 тн өвс, 80 тн тэжээл бэлтгэхээс одоогийн байдлаар 221,7 тн өвс, 12 тн тэжээл аймгийн мал хамгаалах санд төвлөрсөн байна. Харин сумдын нөөц  2400тн өвс, 270тн тэжээл бэлтгэх даалгавартайгаас одоогийн байдлаар 9 сумын 322,2 тн буюу 13,4 хувийг бэлтгэсэн байна. Малчид иргэд өөрсдийн хүчээр 182015 тн байгалийн хадлан, 12133 тн давс, хужир шүү, 366 тн гар тэжээл бэлтгэх төлөвлөгөөтэй байгаагаас өнөөдрийн  байдлаар малчид иргэдийн хүчээр 86105тн буюу 47 хувь өвс , 2735тн буюу 22,5 хувь хужир давс бэлтгэсэн байгаа ажээ.
Б.Гантуяа




Холбоотой мэдээ