Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг танилцуулах форум болж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг танилцуулах Зүүн бүсийн форум тус аймагт болж байна. Форумд Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, жендерийн болон хүн ам зүйн асуудал хариуцсан мэргэжилтэнүүд оролцлоо.
Тус форумаар шинээр батлагдсан жендерийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг танилцуулах, жендерт суурилсан хүчирхийлэл болон ялгаварлан гадуурхалттай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг цогцоор нь хөгжүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, оролцоог хангах зорилгоор тус форумыг улс орон даяар бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулсан байна.
Хууль болон хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах шаардлагатай төсвийг орон нутгийн төсөвт суулгах асуудлаар орон нутгийн удирдлагуудтай, жендерийн салбар хорооны ажлыг эрчимүүлэхэд анхаарах асуудлаар аймгийн жендерийн салбар хорооны гишүүд болон холбогдох ажилтнуудтай тус бүр уулзалт хэлэлцүүлгийг хийлээ.
Т. Одончимэг