УИХ-ын чуулган хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-11-11 08:52:12

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхэлж, 2016 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлнэ.

Өчигдөр буюу энэ сарын 10-нд болсон чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулсан. Тухайлбал, , Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайдын гадаад томилолтын зардлыг тодорхой хувиар хасах, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын гадаад томилолтын зардлыг 100 хувь хасах, УИХ-ын даргын дотоод томилолтын зардлыг хасах зэрэг саналууд дэмжигдсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ