Дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурахад хөдөө аж ахуй нөлөөлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-10-05 08:49:20
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл энэ оны гуравдугаар улиралд 294,5 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 8,7 тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооны албаны ёсны мэдээнд дурджээ.
Энэ нь аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний 61,5 хувийг бүрдүүлдэг эдийн засгийн тэргүүлэх чиглэл болсон хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурсантай холбоотой гэж аймгийн Засаг даргын Тамгын газар дүгнэж байна. Тус аймагт энэ жилийн тухайд газар тариалангийн үйлдвэрлэлийн хэмжээ тариалалт буурсан, ган гачгийн улмаас ургац алдсан зэргээс өмнөх жилийнхээс нэлээд хэмжээгээр буурах хандлагатай байгаа аж.
Тус аймгийн хувьд 2017 онд дотоод нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 337,6 тэрбум төгрөгт хүргэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5,4 сая төгрөг байхаар төлөвлөж байгаа юм.
М.Батжаргал
Холбоотой мэдээ