ТОЙМ: Засгийн газар ажилдаа орж, Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх асуудлыг судалж эхлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 15 дахь Засгийн газраа бүрдүүлэн үйл ажиллагааг эхлүүлсэн нь өнгөрөгч долоо хоногийн хувьд хамгийн чухал үйл явдал байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар 13 яам, 16 сайдтай ажиллаж эхэлсэн бөгөөд анхны өргөтгөсөн хуралдаанаа өнгөрөгч баасан гарагт хийв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх асуудлаар хуулчдын баг ажиллуулж эхэлсэн нь өнгөрсөн долоо хоногт олны анхаарлыг татсан сэдэв байлаа. Ингээд өнгөрч буй долоо хоногт улс төрийн хүрээнд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна.
УИХ-ын нийт 76 суудлын 65-ыг нь дангаараа бүрдүүлэн, үнэмлэхүй олонх болж 2016 оны сонгуулиар ялалт байгуулсан МАН хоёр дахь Засгийн газраа өнгөрөгч долоо хоногт эмхлэн байгуулав. Сонгуулийн дараа буюу 2016 оны долдугаар сарын 30-ны өдөр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатаар ахлуулсан “мэргэжлийн” Засгийн газрыг байгуулсан. Гэвч МАН-ын бүлгийн нэр бүхий 33 гишүүний шаардлагыг үндэслэн 1 жил 1 сар гаруйн дараа буюу 2017 оны есдүгээр сарын 7-ны өдөр УИХ-ын Ээлжит бус чуулганы хуралдаанаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан юм. Ингээд МАН-аас Монгол Улсын шинэ Ерөнхий сайдад өмнөх Засгийн газарт Шадар сайдын албыг хашиж байсан Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлэн, УИХ-ын 2017 оны Намрын чуулганы нээлтийн өдөр буюу 10 дугаар сарын 4-ний өдөр томилсон.

Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар ийнхүү томилогдсон У.Хүрэлсүх өмнөх Засгийн газрын бүтцийг өөрчлөхгүйгээр бүрэлдэхүүнийг нь солихоо мэдэгдэж, 15 сайдад нэр дэвшигчдийг УИХ-д өргөн барьснаар УИХ-ын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрөгч долоо хоногийн мягмар, лхагва, пүрэв гарагт хуралдаж, сайд нарыг эцэслэн томиллоо. Шинэ Засгийн газрын бүх сайд УИХ-аас бүрдэж байгаа нь багагүй шүүмжлэл дагуулсан ч “Ерөнхий сайд өөрөө УИХ-ын гишүүн биш, гаднаас томилогдож байгаа учир танхимаа УИХ-ын гишүүдээс бүрдүүлсэн. Судалгаа хийж үзэхэд дэлхийн хөгжилтэй, хөгжлөөрөө тэргүүлж яваа улс орнууд Засгийн газраа парламентын гишүүдээсээ бүрдүүлсэн байдаг. Ингэснээр Засгийн газар нь тогтвортой байдаг. Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг парламент дээр хамгаалж авч гардаг. Ялангуяа эдийн засгийн хүндрэл, бэрхшээлтэй үед Засгийн газрын гишүүдийг УИХ-аас бүрдүүлэх нь УИХ, Засгийн газрын үйл ажиллагаа, харилцааг сайжруулж, тавьсан зорилтуудаа хэрэгжүүлэхэд тус дөхөмтэй” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх тайлбарласан юм.
Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх шинэ Засгийн газрын бүрдэж, сайд нар тамга тэмдэгээ гардан авч, ажилдаа орлоо. Үүгээр Монгол Улсын 15 дахь Засгийн газар бүрдэж, гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг хэвийн үргэлжлэх боломж бүрдэв.
Шинэ Засгийн газар байгуулагдсантай холбогдуулан өмнөх Засгийн газарт ажилласан 14 сайдыг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд долоо нь УИХ-ын танхимд үлдлээ.

"У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хүн байхгүй, харин Монгол Улс бидний дээр байгаа шүү"
Шинэ Засгийн газрын сайд нарыг томилохоос өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүн, сайдад нэр дэвшигчдийг хүлээн авч уулзсан юм. Уг уулзалтаас өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга сайдад нэр дэвшигчдийн талаар зөвшилцөх бичигт хариу илгээсэн бөгөөд ингэхдээ Сангийн сайдад нэр дэвшигч Ч.Хүрэлбаатараас бусдыг нь дэмжихээ илэрхийлээд байсан. Сайдад нэр дэвшигчидтэй хийсэн уулзалтын эхэнд Ерөнхийлөгч “Түрүүчийн Засгийн газар нэг жил гурван сар орчим ажилласан. “60 тэрбум”-ын гэх Монгол Улсын төрийн ажлыг зарж үрсэн асуудал энэ үеэр гарч байсан. Шинэ Засгийн газар энэ сэдвийг битгий мартаарай. Ийм бодол санаатай байна. Нийгэмд шударга ёс хамгийн их үгүйлэгдэж байгаа. Хатуу чиг бодлоготой байгаарай. Өнөөдөр У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хүн байхгүй, харин Монгол Улс бидний дээр байгаа шүү. Хамтарч ажиллана, ингэхийн тулд илэн далангүй ярилцана. Өнөөдөр бид Монгол Улсаар овоглохоос илүүтэй нам гэдэг зүйлийг түрүүлж тавиад байна. Монгол Улсаар овоглогдох Засгийн газар байна шүү. Монгол Улсаар овоглож байгаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байх ёстой” хэмээн захиж хэлсэн юм.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ерөнхийлөгчид захиасын хариуд “Манай Засгийн газрын танхим хуульд захирагдаж, улс орноо эрхэмлэж, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй байдлаас гаргахын тулд бүх боломж бололцоогоо дайчилж ажиллах болно. Бидэнд улс төр хэрэггүй, зөвхөн Монгол Улсын эрх ашгийн төлөө ажиллана” хэмээн мэдэгдэж байв.
Харин Засгийн газарт ажиллах сайд нарыг томилж дууссаны дараа УИХ-ын дарга М.Энхболд шинэ сайд нарт захиасаа хүргэсэн юм. Тэрбээр “УИХ-ын 15 гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах боллоо. Та бүхэн УИХ-ын гишүүнийхээ үүрэгт ажлыг бүрэн дүүрэн хэрэгжүүлж ажиллаарай" гээд уул уурхайн салбарын хариуцлагатай, ил тод байдлыг хангах, удирдлагын босоо тогтолцоог өөрчлөх, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, сургуулийн өмнөх болон бага боловсролын салбарын сургалтын хөтөлбөр, агуулгыг тусгайлан авч үзэх, утаа, орон сууц, түлшний бүтцийг өөрчлөх гэсэн гурван үндсэн асуудлаар зөв шийдэл гаргаж, хөрөнгөө зөв зарцуулж, үр дүнд хүргэх, эмч, багш нарын цалин хөлсний асуудлыг нийт төрийн албан хаагчдын хүрээнд, нэгдсэн байдлаар авч үзэх зэрэг хэд хэдэн чухал асуудлыг шинэ Засгийн газарт УИХ-ын дарга М.Энхболд анхааруулсан юм. Үлдэж буй цөөн хэдэн хоногт хийх ёстой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, засвар шинэчлэлтийн ажлаа эрчимжүүлэх, дуусгах тал дээр анхаарал тавьж, ажилтайгаа танилцаж байна гэж албан өрөөндөө суулгүй цаг хугацаа алдалгүй газар дээр нь асуудлыг шийдэж, 2017 оны улсын төсвийн болон хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлыг үр дүнд хүргэхийг мөн захив.
Тэрбээр мөн Ж.Эрдэнэбатын Засгийн газарт баяр хүргэхээ мартаагүй юм. Тодруулбал ”Өмнөх Засгийн газар эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг бий болгосон. Тэд багагүй хүч хөдөлмөр, оюун ухаан зарж, улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нааштай ахиц, үр дүн гаргахын төлөө ажиллаж, тодорхой үр дүн гаргаж чадсан. Тиймээс Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж ажилласан бүх гишүүдэд сайн сайхныг хүсэн ерөөе" гэсэн.

Засгийн газар анхны хуралдаанаа хийж, албан ёсоор ажлаа эхлэв
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар бүрдсэнийхээ маргааш буюу өнгөрөгч баасан гарагт Засгийн газрын анхны өргөтгөсөн хуралдааныг Төрийн ордонд зарлан хуралдууллаа. Ингэхдээ Засгийн газрын хуралдааны танхимд бус “Их эзэн Чингис хааны танхим”д хуралдаж, өвөлжилтийн бэлтгэл хангасан байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцсэн. Өргөтгөсөн хуралдаанд Засгийн газрын гишүүдээс гадна, дэд сайд, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар оролцсон юм. Ерөнхий сайд тэдэнд хандан “Энэ цаг мөчөөс төрийн албаны бүх шатанд шударга ёс, хууль дээдлэх зарчим баримталж, өндөр ёс суртахуунтай ажиллахыг хатуу шаардана” хэмээсэн. Мөн энэ өдрийн өргөтгөсөн хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийн төслийг дэмжиж, оролцох төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан.

Монгол Улс цаазын ялыг сэргээх үү?
Өнгөрөгч долоо хоногт олны анхаарлын төвд орж, нийгмийг эмзэглүүлсэн асуудал нь таван настай охиныг хойд эцэг нь хүчирхийлсэн гэх хэрэг байлаа. Хэргийн талаар дүгнэлт эцэслэгдэн гараагүй ч нийгмийн дунд жигшил, зэвүүцэл газар авч, УИХ-ын гишүүдээс эхлэн байр сууриа илэрхийлсэн. Энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч цаазын ялыг сэргээх талаар хуульчдын ажлын хэсэг ажиллуулж байгаа гэсэн мэдээлэл олны сонорт хүрсэн юм. 2012 оныг хүртэл бага насны хүүхдийн хүчирхийлэл болон онц хэрцгийгээр хүний амь нас хохироосон хэрэгт цаазаар авах ялыг оноодог байсан бол 2012 оноос уг ялыг гүйцэтгэхээс түдгэлзсэн. Улмаар 2015 оны 12-р сард батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад цаазаар авах ялыг ялын төрлөөс албан ёсоор хассан. Гэвч Монголын нийгэм одоогоор цаазын ялыг халах түвшинд хүртлээ хөгжөөгүй, хувь хүн төлөвшиж, нийгэм тогтворжсон үед уг ялыг халах тухайд ярих ёстой гэж Ерөнхийлөгч үзсэн учир дээрх багийг ажиллуулж эхэлсэн байна.
Иргэдийн болон судлаачдын дунд энэ мэдээлэлтэй холбогдуулан шүүмж, сайшаал газар авч байгаа ч хэрхэн эцсийн шийд гарах нь одоогоор тодорхойгүй юм.

Ц.Нямдоржийн албыг Л.Энх-Амгалан гүйцэтгэнэ
УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ХЗДХ-ийн сайдаар томилогдсонтой холбогдуулан түүний оронд уг албан тушаалыг хаших хүнийг томилох шаардлагатай болсон. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг баасан гарагт ээлжит бус хуралдаан зарлаж УИХ-ын дэд даргад Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Ч.Улаан нарын нэр дэвшүүлсэн юм. Хуралдааны төгсгөлд нууц санал хураалт явуулахад олонхийн саналыг Л.Энх-Амгалан гишүүн авснаар УИХ-д өргөн мэдүүлэн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэв. Чуулганы хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэхэд Лувсанцэрэнгийн Энх-Амгалан 98.5 хувийн санал авч, УИХ-ын дэд дарга боллоо.
Өнгөрөгч долоо хоногийн хувьд Монголын улс төрийн салбарт өрнөсөн үйл явдлын чухлаас тоймлоход ийм байлаа. Засгийн газар ийнхүү эмхэрч, ажилдаа орсон, НИТХ ч хэвийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн энэ үед ирэх долоо хоногийн хувьд хүлээлт үүсгэж байгаа сэдэв нь Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны улсын хэлэлцээрийн Нэмэлт хэлэлцээ болж байна. Учир нь уг хэлэлцээгээр эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдад олгох нөхөн олговрыг төсөвт тусгах, төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, төрийн үйлчилгээний албан хаагчдад ажилласан жилийн нэмэгдэл олгох эрх зүйн үндсийг бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийг 2018 онд нэмэгдүүлэх гэсэн асуудлуудыг хэлэлцэх юм. Мөн 2017 оны Төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, 2018 оны Төсвийг яаралтай өргөн барих цаг хугацааны шахалт ирээд байгаа. Учир нь сар хүрэхгүй хугацааны дараа гэхэд Төсвийг эцэслэн баталсан байх ёстой. Гэтэл Засгийн газраас 2018 оны Улсын төсвийг одоог хүртэл УИХ-д өргөн бариагүй байгаа юм.
Н.Гантуяа