Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-01 17:27:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Д.Гэрэлийг Тагнуулын ерөнхий газрын даргаар томиллоо.
Томилолтын хугацаа нь дууссан учир Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Элчин сайд Баасанжавын Ганболдыг эгүүлэн татахаар боллоо. Түүний оронд Батын Хурцыг томилуулах тухай саналыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ.

Д.Гэрэл нь 2012-2013 онд ТЕГ-ын даргаар, мөн Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байжээ.

Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ

 

 

 

 

Холбоотой мэдээ