220 гаруй мянган тонн үр тариа хураан авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-11-01 17:36:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг энэ оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар танилцуулав.
Улсын хэмжээнд 393.6 мянган га-д үр тариа тариалснаас 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5 мянган га-д хүнсний ногоо, 78.2 мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал,1.9 мянган га-д эмийн ургамал тариалжээ. Тариалангийн ихэнх бүс нутгаар 40-50 хоног хур тунадас огт ороогүй, 10 орчим хоног 32-41 хэм хүртэл халсан нь ургац алдахад хүргэсэн. Мөн наймдугаар сард үргэлжлэн орсон их хэмжээний бороо ч ургацын хэмжээ, чанарт сөргөөр нөлөөлсөн байна. Үүнээс болж 133 мянган га, үүнээс улаан буудайн 107 мянган га талбайгаас ургац авах боломжгүй болсон.
Салбарын сайдын танилцуулгаас үзвэл манай улс энэ жил 223 мянган тонн үр тариа, үүнээс 216.2 мянган тонн улаанбуудай, 113.9 мянган тонн төмс, 75.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч, гурилын үйлдвэрүүдэд 120 мянган тонн буудай нийлүүлжээ. 

Холбоотой мэдээ