УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2017-11-02 09:21:58
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 10.00 цагаас зарлалаа.
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал хараахан батлагдаагүй байна. Учир нь өнгөрөгч баасан гарагт УИХ-ын даргын зөвлөлийн хурлаас баталсан  хуваарьт өөрчлөлт ороод байгаа юм. Учир нь 2018 оны Төсвийг хэлэлцэх үeэр УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсантай холбогдуулж байнгын хороо, чуулганы хуваарь өөрчлөгдөөд байгаа.
Өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 6-р дүгнэлтийг хэлэлцэх бололтой. Харин Eрөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ