Н.Энхбаяр эмгэнэл илэрхийллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-11-16 15:13:07

Францын нийслэл Парис хотноо болсон террорист ажиллагааны улмаас 180 гаруй хүний амь үрэгдэж дэлхий нийтээрээ эмгэнэн гашуудаж байгаа билээ. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Б.Тулга, З.Батбаяр нар өчигдөр Францын Элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийлэн, эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурлаа.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг Францын Элчин сайдын Тэргүүн зөвлөх Рафаэл Дрозэвски хүлээн авч уулзлаа. Тэрбээр “Энэ аймшигт үйл явдал болсны дараа Монголын ард түмэн бидэнд эмгэнэл илэрхийлсээр байна. Түүний нэгээхэн хэсэг болсон МАХН-ын дарга Н.Энхбаяр болон бусад удирдлагууд бидэнд эмгэнэл илэрхийлж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж буйд талархаж байна. Манай Элчин сайд эх орондоо ажиллаж байгаа. Та бүхний сэтгэлийн дэмжлэг, эмгэнэлийг өөрийн биеэр уламжилна” гэв.

Энэ үеэр МАХН-ын удирдлагууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэж байгаагаа илэрхийллээ. Үүний илэрхийлэл болгож өнөөдөр МАХН-ын гишүүд дэмжигчид Францын элчин сайдын яаманд  очиж эмгэнэлийн дэвтэрт гарын үсэг зурж, цэцэг өргөхөөр болсон байна.

Б.Туул

Холбоотой мэдээ