Н.Түвшинбаярыг “Чингис хаан” одонгоор шагналаа

ВИДЕО МЭДЭЭ
montastudio@montsame.gov.mn
2017-11-20 12:55:32

Их эзэн Чингис хааны мэндэлсэн, "Монгол бахархлын өдөр"-ийг тохиолдуулан Монгол Улсын Хөдөлмөрийн баатар,  гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаярт төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон гардууллаа.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, "Монгол бахархлын өдөр"-өөр жил бүр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Энэ жил "Чингис хаан" одонг 11 дэх эрхэмд гардуулж буй бөгөөд Төрийн ордны  Есөн хөлт их цагаан тугт танхимд болсон ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар болон "Чингис хаан" одонт эрхмүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд оролцлоо.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд