92 настай М.Гэлэгбалсанд “Алтангадас” одон гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-11-30 19:47:47
Ховд/МОНЦАМЭ/ Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн өндөр настан Магнай овогтой Гэлэгбалсан  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас одон”-оор шагнуулсныг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн гэрт нь очиж гардуулан, хүндэтгэл үзүүллээ
Энэ үеэр аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Банзрагч болон Эрдэнэбүрэн сумын удирдлагууд М.Гэлэгбалсан гуайд дурсгалын зүйл хадгалуулав.
Өдгөө 92 нас сүүдэр зооглож буй М.Гэлэгбалсан гуай  социализмын үед 1982 онд Сумын аварга үхэрчин цол хүртэж явсан сайн туршлагатай малчдын нэг. Тэрээр Ардын хуьсгалын 60, 70 жилийн ойн медаль, 5, 6 дугаар таван жилийн гавшгайч, ХХААЯ-ны Жуух бичгээр шагнуулж байжээ.
Түүний ах М.Мягмар нь аймгийн хошой аварга малчин, Ардын их хурлын депутат, ах М.Лувсанжамц нь хошой аварга тууварчин байсан ба үе дамжсан малч удамтай гэр бүл юм.
Эдүгээ 92 настай М.Гэлэгбалсан гуай төрийн дээд шагнал хүртэж байгаадаа тун сэтгэл хангалуун байж, нутаг орныхон болон нийт хүмүүст эрүүл энхийг хүсч, шударга, хөдөлмөрч, хичээнгүй байж улс, эрх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэл гаргаж зүтгээрэй гэж захилаа.
                                                                                                                                            А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ