Д.Трампыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
НЬЮ-ЙОРК. /Киодо/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иерусалим хотыг “Израилийн нийслэл”-ээр хүлээн зөвшөөрснийг эрс эсэргүүцэж буйгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш илэрхийлж, түүнийг зэмлэн буруушаалаа.
“Киодо” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп лхагва гарагт буюу өчигдөр “Иерусалим бол Израилийн нийслэл мөн” гэж албан ёсоор мэдэгдсэнтэй холбогдуулан НҮБ-ын тэргүүн мэдэгдэл хийхдээ “Израильчууд болон палестинчуудын хооронд энх тайвныг тогтоох ажлыг нураах эрсдэлтэй шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч гаргасанд би харамсаж байна. Түүний энэ шийдвэрийг би эрс эсэргүүцэж байна. Иерусалимын статусын талаарх эцсийн байр суурийг Израиль болон Палестин гэсэн хоёр тал шууд яриа хэлэлцээ хийх замаар л тодорхойлох учиртай. Мөн энэ хотын статусын асуудлаарх яриа хэлэлцээг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл болон Ерөнхий Ассамблейн холбогдох тогтоолуудад үндэслэж, хоёр талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр хийх ёстой” гэжээ.
Еврейчүүд, христос болон лалын шашинд итгэгчдийн хувьд “ариун газар” гэгддэг олон газар Иерусалим хотод байдаг юм. Тиймээс тус хотын статусыг дур мэдэн өөрчилсөн нь Ойрхи Дорнод болоод лалын шашинт бусад улс оронд “үймээн” үүсгэж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна.
Д.Трампын шийдвэртэй холбоотойгоор яаралтай хуралдаан хийхийг Боливи улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс хүсэхээр төлөвлөж байгаа гэсэн мэдээлэл байна. Хэрвээ албан ёсны хүсэлт гаргавал НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл маргааш яаралтай хуралдаан хийж магадгүй гэж Японы эх сурвалжууд мэдээлэв.
Тус зөвлөлийг одоогоор Япон улс ээлж ёсоор даргалж байгаа юм.

Г.Доржханд