Зэрлэг ан амьтдын цэгэн тооллого хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 10:23:34

Говь-Алтай аймгийн Говийн Их Дархан Цаазат Газрын “Б” хэсгийн нийт нутаг дэвсгэрийг хамруулан зэрлэг ан амьтдын цэгэн тооллогын ажлыг 7 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Энэ судалгааны ажлыг 5 жил тутамд тогтмол хийж гүйцэтгэдэг бөгөөд тооллогын үр дүн боловсруулалтын үе шатандаа явагдаж байна.  Цэгэн тооллогыг ДЦГ-ын баруун, зүүн 2 хэсэгт нийт 80 цэгийг сонгон бүх цэгийн тоологч нар өглөөний  8, 10, 12, 14, 16 цагуудад ажиглагдсан бүх амьтдын байршил, зан төрх, зай, өнцөг зэргийг тэмдэглэсэн байна.

Мониторингийн ажилд дараах ГИДЦГ-ын “А” хэсгийн хамгаалалтын захиргаа, ГИДЦГ-ын “Б”хэсгийн хамгаалалтын захиргаа, Мянган угалзатын хамгаалалтын захиргаа, Мөнх хайрханы хамгаалалтын захиргаа зэрэг хамгаалалтын захиргаадын дарга, мэргэжилтэнүүд, байгаль хамгаалагчид нийт 48 хүний бүрэлдэхүүнтэй 5 баг ажилласан байна.

                                                                                    Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ