Дэлхийн банкны “Эрчим хүч-2” төсөл Дундговь аймагт хэрэгжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2018-01-17 12:20:01
Дундговь /МОНЦАМЭ/ Дэлхийн банкнаас эрчим хүчний II шатны төслийг Дундговь аймгийн төвд хэрэгжүүлэхээр боллоо.
Орон нутгийн хэрэглэгчдийг чанартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах, цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг хангах, цахилгаан түгээх компаниудын техникийн болон зүй бус алдагдлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, сэргээгдэх эрчим хүчийг дэмжих зорилгоор дээрх төслийг хэрэгжүүлэх юм.
“Эрчим хүч-2” төслийг 2,15 сая ам.долларын эргэн төлөгдөх хөнгөлөлттэй зээлийн нөхцөлтэйгээр  2018-2019 онд хэрэгжүүлнэ. Төслийн зургийн ажлыг ирэх гуравдугаар сард эхлүүлэх юм.  
-Цахилгаан түгээх сүлжээний өргөтгөл, Мандалговь хотын хуучирч муудсан цахилгаан дамжуулах шугам, дэд станцыг өргөтгөх, хүний оролцоогүйгээр автоматаар зохицуулах хоёр тарифт ухаалаг тоолуур нэвтрүүлэх зэрэг ажлыг хийх юм. Тухайн айл өрхийн хувьд  тоолуурын тэжээлийн кабелийг хариуцах бөгөөд  тоолуур болон бусад дагалдах бүх хэрэгслийн төслөөр үнэ төлбөргүй тавина гэдгийг БЗӨБЦТС-ний ТӨХК-ны төслийг дэмжих нэгжийн ахлагч, инженер Г.Ганболд ярьж байна. 
 
С.Пүрэвсүрэн
 
Холбоотой мэдээ