Нээлттэй дуудлага худалдаа зарлалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2015-11-20 13:09:39

Төрийн өмчийн хорооноос ирэх 12 дугаар сарын 14-ний өдөр автомашины нээлттэй дуудлага худалдаа зарлаж, оролцогчдыг бүртгэж байна.

Уг дуудлага худалдаагаар Замын-Үүд чөлөөт бүсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй соната-4 маркийн автомашиныг 900000 төгрөгөөс эхлэн дуудаж худалдах юм байна.

Дуудлагын худалдаанд оролцохыг хүсвэл иргэний үнэмлэх, хуулбарын хамт, дэнчин тушаасан баримт /225000/, итгэмжлэгдсэн төлөөлөгч оруулах бол нотариатаар баталгаажуулсан итгэмжлэл, оролцох хүсэлтийн маягтыг бөглөсөн байхыг шаардлагатай. Дээрхи баримтыг бүрдүүлэн Засгийн газрын 4 дүгээр байрны 4 давхарын Хурлын танхимд байрлуулсан хайрцагт дуудлагын худалдаа болох өдрийн 10:00 цагаас өмнө хийсэн байх ёстой юм. 

Нээлттэй дуудлагын худалдаа ирэх сарын 14-ний өдрийн 10:00 цагт Төрийн өмчийн хорооны хурлын танхимд болно.

Н.Туяа

Холбоотой мэдээ