Уулзвар бүрт давс, бодис цацлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-22 10:42:48
Хөвсгөл /МОНЦАМЭ/  Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төвөөс хальтиргаа гулгаанаас сэргийлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор 5 удаа 6,7 тн давс, 0,8 тн бодисыг давхардсан тоогоор 76 уулзварт цацлаа.
Мөн Хот тохижилт үйлчилгээний төвий зам талбайн үйлчлэгч нар авто замын цас мөсийг тогтмол цэвэрлэж иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Мөрөн сумын ИТХ-ын 2013 оны 25-р тогтоолоор батлагдсан журмын дагуу аж ахуйн нэгж, албан байгууллага бүр ойр орчны 50 метр хүртэлх зам талбайн цас мөсийг арилгаж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байхыг байгууллага, аж ахуйн нэгжид уриалан хальтиргаа, гулгаагүй орчин ажиллаж амьдрахыг уриалсаар байна.
Б.Гантуяа 
Холбоотой мэдээ