ОХУ цөмийн зэвсгийн эсрэг хэлэлцээрт нэгдэхгүй

Хилийн чанадаас
dogsom@montsame.mn
2018-01-23 22:12:28
Москва /МОНЦАМЭ/  Энэ сарын 18-ны өдөр болсон НҮБ-ын Аюулгүй байдлын албаны хуралдааны үеэр ОХУ-ын ГХЯ-ны сайд С.В.Лавров ОХУ цөмийн зэвсгийг хориглох хэлэлцээрт нэгдэх төлөвлөгөөгүй байгааг онцлов.
 
ОХУ-ын ГХЯ-ны сайд С.В.Лавров уг хэлэлцээрийг хэт нэг талыг баримталсан, улс орнуудын стратегийн аюулгүй байдлыг хангах чадваргүй хэмээн үзэж буй аж.
 
“ОХУ цөмийн зэвсгийн эсрэг байр суурьтай. Гэвч цөмийн зэвсгийг хориглох нь аливаа улс орны бүрэн бүтэн байдалд заналхийлэл учруулж болзошгүй. Тиймээс цөмийн зэвсгийн устгал хийхэд хүрвэл нэг ширхэгийг ч үлдээлгүй устгаж байж утга төгөлдөр болно. Маш чухал асуудлын нэг бол цөмийн зэвсгийн туршилтыг хориглох хэлэлцээр юм. ОХУ энэ хэлэлцээрийг дэмжсээр ирсэн. Гэвч зарим улс орон одоог хүртэл уг хэлэлцээрт гарын үсэг зураагүй байгаа нь хэлэлцээрийн хэрэгжилтийг удаашруулж байна” хэмээн тэрбээр хэллээ. 
Дашрамд дурдахад ОХУ түүний газар нутаг, хүн ардын аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд л цөмийн зэвсгийг хариу үйлдэл болгон ашиглах хамгаалалт хэмээн үздэг.
Л.Нандиа
 
 
Холбоотой мэдээ