Хуурайшилт ихтэй байгаагаас хээрийн түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-02-15 00:01:04
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт энэ өвөл цас бага орсноос нутгийн дийлэнх нутгаар хуурайшилт ихтэй байна. Улмаар өчигдөр тус аймгийн Баян-Уул сумын 1 дүгээр багийн нутаг “Зүрхийн даваа” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ.
Сумын төвөөс хойд зүгт 50 км, Хилийн 0275 дугаар ангийн “Ульхан” заставаас зүүн зүгт 4 км-ийн зайд түймэр гарсан гэсэн дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт 16 цаг 26 минутад ирсэн байна. Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн 12 алба хаагч, Хилийн цэргийн 11 алба хаагч, орон нутгийн 4 хүн, нийт 27 хүн 18:10 цаг түймрийн голомтод очиж, 19:40 цагт бүрэн унтраажээ. 
 
Дорнод аймгийн Халхгол, Чулуунхороот сумаас бусад нутгаар цасгүй байгаа юм. Тус аймгийн ихэнх нутгаар цасгүй, хуурайшилт ихтэй байгаагаас энэ хавар хээрийн түймэр өмнөх жилүүдээс ихэсч болзошгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна. 
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ