Зүүн Гутад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжгүй болоод байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Ард иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд наад зах нь 30 хоног байлдааны ажиллагаагаа зогсоохыг шаардсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг Сири дэх мөргөлдөөнд оролцогч талууд тоосон шинжгүй үл ойшоож байна. Үүний улмаас Зүүн Гутад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжгүй болоод байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “Зүүн Гута дахь байлдааны ажиллагаа үргэлжилсээр байна. Аюулгүйн байдлын нөхцөлийг зөвшөөрсөн даруйд НҮБ Зүүн Гутад зайлшгүй үзүүлэх шаардлагатай байгаа хүмүүнлэгийн тусламжийг хүргэх автомашины цувааг илгээж, бэртэж гэмтсэн хэдэн зуун хүнийг нүүлгэж шилжүүлэхэд бэлэн байна. Гэсэн хэдий ч одоогийн нөхцөл байдалд энэ нь боломжгүй болоод байна. Зүүн Гутад болж байгаа нөхцөл байдлыг А.Гутерриш жинхэнэ там гэж нэрлэсэн” гэжээ.
Босогчдын гол түшиц газар болоод буй энэ сууринд 393 мянган иргэн гарах гарцгүй болоод байгаа бөгөөд сууринг босогчдоос чөлөөлөхийн тулд Сирийн засгийн газрын хүчнийхэн Оросын дэмжлэгтэйгээр энэ сарын 18-наас агаараас цохилт өгөх ажиллагаагаа эрчимжүүлж эхэлсэн юм.
Сирийн нийслэл Дамаск хотоос зүүн зүгт холгүй орших Гута суурин дахь босогчид руу хийж буй давшилтаа өдөрт таван цагаар зогсоохыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн засгийн газрын хүчнийхэнд үүрэг болгосон билээ.

Э.Аянзаяа