XIII дугаар удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулган өндөрлөв
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-20-ны өдөр Бээжин хотод болсон XIII удаагийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хаалтын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Тус хурлаар дараагийн 5 жилд БНХАУ-ыг удирдах албан тушаалтнуудыг томилов.
БНХАУ-ын дарга Ши Жинпин 100 хувийн саналаар улиран сонгогдсон бол ХКН-ын Сахилга батыг хянан шалгах хорооны даргаар ажиллаж байсанВан Чы Шань БНХАУ-ын дэд даргаар, ХКН-ын УТТ-ны Байнгын долоон гишүүний нэг Ли Жаньшу БХАТИХ-ын даргаар тус тус сонгогдлоо.
Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян улиран сонгогдож түүний орлогчоор Хан Жөн, Сунь Чуньлан, Ху Чуньхуа, Лю Хө нар сонгогдож, Вэй Фөнхө, Ван Юн, Ван И, Жао Көжи, Сяо Жие /ТЗ-ийн гишүүн бөгөөд НБД/ нар Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгогдов.
Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн даргаар УТТ-ны Байнгын гишүүн Ван Ян, тус зөвлөлийн НБД-аар Ся Баолун томилогдов.
БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн даргаар Ши Жинпин, дэд даргаар ШүйЧылян, Жан Ёжай сонгогдсон бол Үндсэн хуулинд орсон нэмэлт өөрчлөлтөөр байгуулагдсан Хянан шалгах хорооны даргаар Үндэсний Авлигатай тэмцэх газрын дарга Ян Сяоду, Ардын дээд шүүхийн даргаар Жоу Чян, Ардын прокурорын газрын даргаар Жан Жюнь нар сонгогдлоо.
Ийнхүү Бээжин хотноо хуралдсан “Хоёр чуулган” амжилттай болж өндөрлөлөө.

А.Анхбаяр