Морин хуурын арилшгүй мөрийг үлдээхүй
ТОЙМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Морин хуурын чуулгын жил бүрийн уламжлалт тоглолтуудын нэг болох “Novel Melody” тав дахь жилдээ “Монгол Улсын Филармони”-д амжилттай боллоо. Морин хуурын чуулгын уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг харуулсан шинэ хөгжим, шинэ дуугаралт, шинэ өнгө аяс, агуулга гээд бүгд шинэлэг өвөрмөц тоглолт болдог гэдгийг үзэгчид мэднэ.
Энэ жилийн тоглолтод өнгөрсөн 4 жил үзэгчдийн таашаалыг хүртсэн шилмэл бүтээлүүдээс түүвэрлэн хүргэсэн юм. Мөн энэ удаагийн тоглолтыг Морин хуурын чуулгын залуу удирдаач Н.Жигжиддорж удирдан хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго сюитийг анх удаа морин хуурын чуулгад тоглож үзэгчдийн хүртээл болгосон нь онцлог байв.
Тоглолтын талаар илүү нарийвчлан өгүүлэхээс өмнө монголчуудын соёлын их өв “морин хуур” хөгжмийн үнэт зүйлс, уламжлалын төлөөх эмзэглэлийн тухайд ярилцсан нь дээр болов уу.
ЭСГИЙ ГЭРИЙН ЭГШИГ
Монгол үндэсний аль ч хөгжим дэлхийн тайзан дээр эгшиглэхийн сацуу л шуудхан хүн төрөлхтний гайхамшиг болно хэмээх үзэл бидний хувьд үнэндээ мөрөөдөл байсан юм. Харин урлагийн бусад төрлийн адил нарийвчлалтай шат дамжлагыг даван туулж эсгий гэр дотроос дэлхийн тайзнаа эгшиглэж чадсан бахдам түүх бий.
1980-аад оноос нүүдэлчдийн хөгжмийн соёл, хөөмэй, уртын дуу, морин хуурыг олон улсын эрдэмтэн судлаачид сонирхон судлах болсон. Яг тэрхүү үеэр ОХУ-ын Тувагийн хөөмэйчдийн “Хун Хуур Ту” хамтлаг баруун европын зах зээлд нүүдэлчдийн хөгжмийн соёлыг сурталчлах ажлыг эхлүүлсэн гэж хэлж болно.
Энэ үетэй зэрэгцэн Монголын уламжлалт хөгжмийг олон улсад сурталчлахаар ардын дуу хөгжмийг шинэ өнгө аясаар найруулан бүтээлээ туурвидаг “Бөртэ”, “Хөх монгол” зэрэг хамтлаг байгуулагдан баруун Европд амьдран бүтээлээ туурвиж эхлэв. Тэднэс хойш “ Алтай Хангай”, “Алтан ураг”, “Домог” ,“Хөсөгтөн”, “Арга билэг”, Жонон” зэрэг олон хамтлаг төрөн гарч, үндэсний урлагийг сурталчлах зорилгоор олон улсын хөгжмийн наадамд оролцсоор байгаа. Тэдний алхмууд ч амжилттай болж байна. Харин энэ хамтлагууд морин хуур хөгжмийн хамгийн гол хөшүүрэг болгон, онцолж буй нь учир юунд оршдог вэ? Мэдээж Монгол нь соёлын уламжлал, түүхийн асар их хуудас дамнасан өвтэй улс гүрэн. Тиймдээ эртний нүүдэлчдийн ахуй, хүлэг морины олон домогтой холбогдсон учраас тэр.
Тиймдээ ч 2003 онд ЮНЕСКО-гоос "Морин хуур хөгжмийн уламжлал урлаг"-ийг “Хүн төрөлхтний аман болон утга соёлын шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд хүн төрөлхтний “Соёлын биет бус өв”-ийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн байдаг.
Ингэж эсгий гэр дотроос эгшиглэдэг адуун толгойт морин хуур дэлхийн хүн төрөлхтний сонорыг мялаах эхний алхмууд амжилттай хийгдсэн. Харин өнөөдөр бид морин хуурын аялгуу эгшгийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулан, шинэ нийгмийн хүмүүст хүргэх зорилготойгоор шинэчлэн найруулж буй нь “Novel Melody”-гийн тав дахь удаагийн тоглолтоос ажиглагдаж байлаа.
АРИЛШГҮЙ МӨРИЙГ ҮЛДЭЭХҮЙ
Морин хуур чуулгыг үүсгэн байгуулагч Ц.Батчулуун нь гайхалтай хуурч бөгөөд морин хуур хөгжмийн сургалтад түлхүү анхаарч өнөөгийн чадварлаг олон арван морин хуурчдыг төрүүлэн гаргасан. Тэрээр Морин хуурын чуулгыг 1991 онд ХБДС-ийн хэсэг оюутныг цуглуулж, сургуулийнхаа дотуур байранд бэлтгэл хийж анх үүсгэн байгуулсан түүхтэй. Ийнхүү 1993 оны 4 дүгээр сарын 16-нд анхны тоглолтоо үзэгчдэд толилуулсан билээ. Тийм ч учир эл түүхэн өдрийг дурсч, шинэлэг бүтээлээр сонсогч олондоо бэлэг барьдаг уламжлал тогтсон байна.
Дэлхийд ганцхан Морин хуурын чуулга энэ удаагийн тоглолтыг Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” /Танго-Сюит/ -ээр эхлүүлсэн юм. Х.Алтангэрэл анх удаа балетын хөгжим найруулан тавьсан нь энэ билээ. Монгол гэсэн тодотголтой “танго”-г үзэгчдэд мэдрүүлэхийн тулд тангоны үндсэн дэгээс халилгүй сонгодог бүжгэн жүжгийн хөгжим зохиосон юм.
Саксофон, гитар, найраг баян хуурын аялгуу чухал байр суурь эзэлдэг энэхүү хөгжмийн аяыг Морин хуур чуулгын хамт олон гайхалтай ритм, төгс найруулгатайгаар эвлүүлж үзэгчдэд хүргэж чадлаа. Морин хуураар орчин цагийн ямарч хөгжмийн хэлийг хүүрнэж чаддаг нь дэлхийн олон орны судлаачдыг бишрүүлдэг юм. Үүнийг “Novel Melody” тоглолтын эхлэлээс төгсгөл хүртэл баталж чадав.
Морин хуурын хөг нь дөрвөц буюу цэвэр квартет, товч буюу цэвэр квинт хөгөөр хөглөгддөг ба тавц хэмээх жонон хөг, дөрвөц цахар буюу солгой хөг гэдэг. Морин хуурын энэхүү хөг тоныг монголчууд хэрхэн яаж тааруулж байсныг мэдэх боломж угтаа үгүй билээ. Хуурчдын үзэж байгаагаар цаг агаарын нөхцлөөс шалтгаалж дүнгэнэсэн буюу дор хөгөөр, шингэн буюу дээд хөгөөр тоголдог байсан байна. Монгол хүний зан араншин хийгээд, урлагийн бүтээлүүд нь байгальтайгаа үргэлж нарийн шижмээр холбогдсон байдаг. Учир нь ширэн цартай хуур цаг агаараас болж хөгний хувьд байнга хувьсдаг учраас тэр.
Харин хоёр чавхдасын хооронд тон хөгийг хэрхэн тааруулдаг байсан нь сонирхол татдаг тухай мэргэжилтнүүд тэмдэглэсэн бий. Энэ талаар судалж үзэхээр гадаадын эрдэмтэн жуулчид өдгөө ч дэлхийд ганцхан байдаг Морин хуурын чуулгыг зорьдог. Тиймээс симфони найрал хөгжимтэй энэхүү үндэсний хөгжим хэрхэн хосолж болдогыг тус тоглолтыг зорьж очсон үзэгчид, мэргэжилтнүүд хэдийн сонссон буй.
САЙХАН ДУРСАМЖУУДЫН ҮРГЭЛЖЛЭЛ...
Мэдээж дан ганц морин хуур бус монгол үндэстний ятга, босоо морин хуур, ёочин,, лимбийн эгшгийг тус чуулгын уран бүтээлчдийн тоглолтоос үзэх боломжтой. Тоглолтын хоёрдугаар хэсэгт чуулгын ятгын дөрвөл өөрсдийн бүтээсэн “Сайхан дурсамжууд” нэртэй аязыг үзэгчдэд толилууллаа.
Хүн бүрийн зүрхэнд цаг хугацааны уртад гээгдэж үлдээгүй, үргэлж сэтгэлд нь уяатай явдаг сайхан дурсамжууд гэж буй. Тэр л нандин хором мөчүүдийг ятгын хэлээр илэрхийлсэн нь “Sweet Memories” нэртэй аялгуу юм. Үзэгч бүр суудалдаа хөдөлгөөнгүй, нүдээ анин, ятгын зөөлөн эгшиг дунд сайхан дурсамжуудаа хөглөн сэтгэлээ бүлээцүүлж суух шиг мэдрэмж төрж байв.
Ятга гэдэг хөгжим нь Ази дорно дахины олон орнуудын хувьд маш эртний түүхэн уламжлалтай болохыг илтгэж байснаас гадна хөгжлийнхөө явцад үндэстэн бүрд өөр өөрийн гэсэн намба төрх, дуугаралт, хөгжимдөх ур чадвар, өөрсдийн өвөрмөц дэг жаягтай болсон байдаг.
Энэхүү хөгжмийн утсыг нь ус шиг зөөлөн, уул шиг хүчирхэг, уянга эгшиглэнт болгон чимээлж чадах авьяас зөвхөн монголчуудад бий гэж бахадмаар... Учир нь хөгжмийн эгшигийн намуун дөлгөөн, уужуу тайван, уянгалаг наалинхай аялгуу бол хүний сэтгэлийг уяраахаас гадна байгалийг ч уяраана гэсэн язгуур ухаан зөвхөн монголчуудын сэтгэлгээний цар хүрээг илтгэдэг том гүн ухаан билээ.
МОРИН ХУУРЫН ХЭЛ БА ЦААШДЫН ҮРГЭЛЖЛЭЛ
Тоглолтын төгсгөлд СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн “Хөгжимдөх урлагийн тэнхим”-ийн багш, Улсын филармонийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярын “Морин хуур найрал хөгжмийн V дугаар концерт”-ийг эгшиглүүлэв. Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналт, морин хуурч Р.Амарбаяр гоцолж олон түмэнд хуур хөгжмийн уран тансаг, төгөлдөр хуурын аяз, бөмбөрийн хэмнэлтэй хэрхэн хосолж шинэлэг аялгуу бүтээдгийг үзүүллээ.
Морин хуурч Р.Амарбаяр “Миний хувьд модон цартай буюу шинэ цагийн морин хуураар тоглодог байсан. Харин одоо бол ширэн цартай хуураар тоглодог. Учир нь морин хуур хөгжмийн уламжлалт хийц нь ширэн цартай байсанд буй. Тиймдээ ч Монгол Улсын Ардын жүжигчин, алдарт морин хуурч Г.Жамьян, Ц.Батчулуун нарын зэрэг багшийн тоглож байсан уртын болон ардын дууг модон цартай морин хууртай хоршуулж үзсэн. Гэтэл арай л өөр сонсогдоод байхаар нь ширэн цартай морин хуураар тоглосон чинь ая, дан нь яг таарсан. Тиймээс би ширэн цартай морин хуурыг илүү онцолсон доо” хэмээн дурдав. Тэр энэ хуураараа үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж чадсан юм.
Гол нь энэ удаагийн тоглолтод барууны хөгжмийн зэмсэгтэй морин хуур хэрхэн хоршиж болдог вэ? гэсэн асуултад тодорхой хариулт өгсөн шиг санагдана. Морин хуураар Philip Glass “The Hours – The poet acts, Morning Passages”, Arturo Marquez “Danzon No.2” зэрэг сонгодог аязыг үндсэн хэмнэлээр нь хэрхэн гайхалтай хүүрнэж чадахыг үзүүлснээрээ онцлог болов. Морин хуурын хоёр чавхдсанд ая бүхэн өөрийн өнгөөр гайхалтай наалдаж өгч байлаа.
Аль үндэстний соёлын уналт нь өөрсдийн үзэл, хэт туйлширсан үзлээс хамааралтайгаар оршиж, үе болгонд зааг тогтоох шаардлага гарч ирсэн байдаг. Тиймээс урлагийн хөгжил нь цаг хугацааны туршид буй болсон аливаа нэг хүчирхэг үзэгдэл дээр тулгуурлан хөгждөг. Морин хуурын чуулгын хамт олон тийм л хүчтэй үзэгдлийг бий болгохын төлөө ажиллаж буйг тоглолт батлан харуулж байна. Бид барууны соёл руу хэт туйлшрах бус өөрсдийн соёлын үнэт зүйлийг давамгайлан үзэх, харь орны соёлтой хэрхэн нийцүүлж шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс цаашдын хөгжил шууд хамаарна. Тэгж чадвал, өөрсдийн соёлын үнэт өвийг эргэн судалж үзвэл бидний хайсан шинэ зүйл олдох буюу.

Гэрэл зургийг: Н.Батбаяр
Тоймч: Б.Алтанхуяг