Банкок дахь НҮБ-ын төв байранд Ялалтын баярт зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бангкок дахь НҮБ-ын хурлын төвд фашизмын эсрэг эвслийн Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсны 73 жилийн ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 9-ний өдөр болов.
ОХУ-ын ЭСЯ-ны санаачилгаар зохион байгуулж буй тус үзэсгэлэнд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайдын яам Бангкок дахь БНХАУ болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайдын яамдтай хамтран оролцов.
Үзэсгэлэнг нээж НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч Хонжу Хам, ОХУ-ын Элчин сайд К.Барский, БНХАУ-ын Элчин сайд Лю Зян, БНКазУ-ын Элчин сайд Р.Есбулатова нар хийгээд Монгол Улсаас Тайландын Вант Улсад суугаа Элчин сайд Т.Төгсбилгүүн үг хэлэв. Элчин сайд Т.Төгсбилгүүн хэлсэн үгэндээ Зөвлөлтийн ард түмний Аугаа их эх орны дайны жилүүдэд Ялалтыг ойртуулахад Монголын ард түмний оруулсан хувь нэмэр болон 1945 оны Чөлөөлөх дайнд Монгол ардын хувьсгалт цэрэг Зөвлөлтийн Улаан армийн дайчидтай мөр зэрэгцэн байлдаж, Дэлхийн хоёрдугаар дайныг хамтдаа төгсгөсөн тухай ярив. Үзэсгэлэнгийн нээлтэнд Бангкок дахь дипломат корпус болон Тайландын олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид өргөнөөр оролцсон болно.

Аугаа их эх орны дайны жилүүдэд Монголын ард түмэн Зөвлөлтийн ард түмэн, Улаан армид үзүүлсэн тусламж, дэмжлэгийг харуулсан түүхэн гэрэл зургуудыг судлаач Равдангийн Баяр өөрийн хувийн цуглуулгаасаа хуваалцлаа.
Холбоотой мэдээ

Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
21 минут

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
22 цаг