Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2018-06-05 15:06:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан энэ сарын  13-нд болж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуультай холбоотой маргааныг хянан хэлэлцэх болжээ.
 
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн ““Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна” гэсэн заалт нь Үндсэн хуулиар баталгаажсан шударга шүүхээр шүүлгэх болон шүүхийн шийдвэрийг давж заалдах эрх, дагнасан шүүхийн шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох, Улсын дээд шүүхийн шийдвэр нь эцсийн байх тухай заалтыг зөрчсөн хэмээн үзэж буй юм.

Уг асуудлыг өмнө нь Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар авч хэлэлцсэн бөгөөд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг биечлэн оролцуулах шаардлагатай гэсэн үндэслэлээр хойшлуулсан байна.

Ч.Ариунболд
Холбоотой мэдээ