Хамарын хийд орчмын үйлчилгээний нөхцлийг сайжруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-12 13:23:06
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас Хамарын хийд орчмын үйлчилгээний нөхцлийг сайжруулах, аялагч жуулчдын  тав тухыг хангах чиглэлээр тодорхой ажил хийж байна.
Энд нийтийн хоол, худалдаа үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй хувь хүн гэр буудлууд байдаг. Албаныхан Хамарын хийдэд үйл ажиллагаа явуулдаг гэр буудлуудыг нэг эгнээнд оруулж өнгө үзэмжийг сайжруулж эхэлжээ.
Мөн харилцагч үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангасан чанартай үйлчилгээ үзүүлэх, Хамарын хийдийн гэр буудал, хоолны газруудын үйлчилгээ хүнс, нийтийн хоолны аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр шат дараатай ажил зохион байгуулж байна.
Мөн байгальд ээлтэй био 00-ыг Хамарын хийд, Ханбаянзүрх хайрханд байрлууллаа. Энэ оны долдугаар сарын 27-29-нд говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 215 жилийн ойг тэмдэглэх бөгөөд ой угтаж хийж буй  бүтээлч ажлын нэг нь тохижилт үйлчилгээний ажил юм.
2017 онд орон нутгаас  Хамарын хийдийн орчимд үйл ажиллагаа явуулж буй 17 гэр буудал, цайны газрын үйл ажиллагаанд  хяналт шалгалт хийж нийт 38 зөрчил дутагдал илрүүлж байжээ.
Х.Эрдэнэбулган
Холбоотой мэдээ