"Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа" аян нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-20 22:48:54
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Монголбанк "Алт-2" үндэсний хөтөлбөрийн хүрээнд зургаадугаар сарын 4-ний өдрөөс орон даяар хэрэгжүүлж эхлээд буй “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлт өнөөдөр Говь-Алтай аймагт боллоо. Энэхүү аян нь 2018 оны аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл таван сарын хугацаатай хэрэгжих юм.

Аяны нээлтийн ажиллагаанд аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга С.Байгалмаа, аймгийн Стандарт хэмжил зүйн газрын дарга Г.Ариунболд, аймгийн бичил уурхай эрхлэгчдийн нэгдсэн "Дээвэр" холбооны төлөөлөгчид, хувиараа алт олборлогч иргэд оролцлоо. Мөн үеэр оролцогчдод аяны зорилго, аяны хүрээнд хийгдэх ажлууд, алт худалдан авах үйл ажиллагааны тухай болон тус салбарт төрөөс алтны үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэсэн бодлого шийдвэрийн талаар Говь-Алтай аймаг дахь Монголбанкны салбараас дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Энэхүү аяны зорилго нь аж ахйун нэгж, байгууллага олборлосон алтаа Монголбанк, банкуудад худалдаж, алт тушаалтыг нэмэгдүүлэх, олон нийтийн дунд Монголбанк, банкны алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль журмыг таниулахад оршиж буй гэнэ.
Э.Нарангэрэл
Холбоотой мэдээ