Д.Сумъяабазар: "Таван толгой" Монголын хамгийн том мега төсөл болно гэдэгт итгэлтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Засгийн газраас өргөн мэдүүлсэн "Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх тухай" УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн билээ. Уг төслийн талаар УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ОЛОН УЛСЫН СТАНДАРТАД НИЙЦСЭН ДҮРМЭЭР ЯВАХ ЁСТОЙ
Мэдээллийн эхэнд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар "“Эрдэнэс Тавантолгой” компанийг олон улсын стандартад нийцсэн дүрмээр явах нь зүйтэй гэж энэ удаагийн сонголтыг хийсэн. Хамгийн эхэнд үндэсний эрх ашигт нийцсэн, иргэдэд хувьцааны үр өгөөжийг нэмэгдүүлэх, компанийн хяналтын багцыг төрийн мэдэлд хадгалах, дотоодын үнэт цаасны зах зээлийн хөгжлийг дэмжих зэрэг асуудлыг тусган, тогтоолыг мэдүүлсэн. Компанийн цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэхийн тулд тодорхой санхүүжилт шаардлагатай" гэлээ.
Үүний тулд нэн тэргүүнд Баяжуулах үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах шаардлагатай байгааг дурдаад, ТЭЗҮ-г бэлэн болгосон хэмээж байв. Баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар сайн чанарын гангийн үйлдвэрийн хэрэглээг хангасан нүүрсийг угаах, баяжуулах үйл ажиллагааг дотооддоо хийж чадах юм.
Төслийн эргэлтийн хөрөнгө, санхүүжилтийг аль болох хүү бага, зээлийн дарамтгүй байх ёстой хэмээн үзэж буй бөгөөд улсын төсөвт дарамт учруулахгүйгээр өөрсдийн эх үүсвэрээр санхүүжиж ААН үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж буй аж.
1072 хувьцааны тухайд өгсөн мэдээллээр,
Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв Засгийн газрын 2017 оны 154-р тогтоолыг үндэслэн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэр дээр түүний дансыг нээж бүртгэсэн. “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн нийт 15,000,000,000 ширхэг хувьцаанаас 2017 оны есдүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хувьцааны эзэмшлийн бүртгэл дараах байдалтай байна. Үүнд:
- Төрийн мэдэлд- 12 780 711 099 ширхэг буюу 85.20 хувь
- 486 аж ахуйн нэгжүүдэд- 7 065 038 ширхэг буюу 0.05 хувь
- Монгол Улсын 2 511 332 иргэдэд - 2 212 223 863 ширхэг буюу 14.75 хувь
“Эрдэнэс Таван толгой” компани нээлттэй хувьцаат компани болгож, дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг IPO гаргах юм байна. Олон улсын бирж дээр хөрөнгө босгох хэмжээг 30 хувь гэж үздэг учир "Эрдэнэс Таван толгой" компанийн 30 хувьд IPO гаргахаар төлөвлөсөн талаар Д.Сумъяабазар сайд хэлж байв. Мөн тогтоолд Засгийн газраас төрд байх хувийг нь 78,9 хувь, иргэдэд 14,75 хувь, биржээр арилжаалах боломжтой хувилбар нь 29.95 хувь гэж тооцоолжээ. IPO гаргахдаа гадаад, дотоодын хөрөнгийн биржүүдийн шалгуур үзүүлэлтүүдийг хангах боломжтой гэсэн дүгнэлтийг мэргэжлийн зөвлөх компаниудаас ирүүлсэн саналыг үндэслэсэн байна. Эдгээр дүгнэлтэд гадаад, дотоодын биржид хувьцаа гаргахад “Эрдэнэс Таван толгой” компани шалгуур үзүүлэлтийн 60-68 хувийг хангаж байгаа юм байна. Хонконгийн хөрөнгийн биржид хүлээн зөвшөөрөгдсөн компаниар дамжуулан бүртгэгдэх, гадаадын хѳрѳнгийн биржид гарахад компанийн бизнесийн болон ордын нѳѳцийн үнэлгээг хийлгэх, ТЭЗҮ, бизнес тѳлѳвлѳгѳѳг шинэчлэн боловсруулах, эрсдлийн анализ хийх, нѳхѳн сэргээлтийн сан үүсгэх, IPO-р санхүүжих тѳслүүдийн тооцоо судалгааг хийх зэрэг Засгийн газраар хийх ажлууд олон байгаа аж.
УИХ-аас тогтоол гарсны дараа Засгийн газар болон УУХҮЯ-ны ажиллах нөхцөл бүрдэх аж. Харин хувьцааг эргэлтэд оруулахын тулд компанийн урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөө, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн нарийвчилсан тооцоо судалгаатай зохион байгуулах шаардлагатай гэнэ.
УИХ-аас тогтоол гарсны дараа Засгийн газар болон УУХҮЯ-ны ажиллах нөхцөл бүрдэх аж. Харин хувьцааг эргэлтэд оруулахын тулд компанийн урт болон богино хугацааны стратеги төлөвлөгөө, зах зээлийн нөхцөл байдалд нийцүүлэн нарийвчилсан тооцоо судалгаатай зохион байгуулах шаардлагатай гэнэ.
ХУВЬЦААНД ЭЗЛЭХ ТӨРИЙН МЭДЛИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ 50-ААС БУУРУУЛАХГҮЙ
Хувьцааг эргэлтэд оруулах талаар Д.Сумъяабазар сайд "Иргэд, аж ахуй нэгжийн хувьцааны арилжааг эхлүүлэх замаар тэдний хувьцааны эргэлтийг идэвхжүүлэх, компанийн үр ашгийг нэмэгдүүлэх тодорхой төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх, компанийн эргэлтийн хөрөнгийн асуудлыг шийдэх зорилгоор IPO хийгдэх хувилбар бий. Ер нь бол бид компанийн засаглалыг сайжруулах, дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, үнэт цаасыг нийтэд санал болгох, арилжихад оролцогч мэргэжлийн зөвлөхүүдтэй гэрээ байгуулж, хэрэв УИХ-аас баталбал ирэх 12 дугаар сард хийсэн ажлын тайлан, төлөвлөгөө, явцыг УИХ-д танилцуулах үүрэг хүлээх байх гэж бодож байна. Мөн гаргасан хувьцаанд эзлэх төрийн мэдлийн хувь хэмжээг 50 хувиас бууруулахгүй байх зохицуулалтыг компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт тусгаж өгөх ёстой. Төр 50 хувиас дээш хувиа эзэмшиж, шийдвэр, шийдлүүдээ гаргаад явах нь зүйтэй гэдэг байдлаар IPO хийх ажлын төлөвлөгөө явж байгаа. Таван толгой төсөл Монголын хамгийн том мега төсөл болно гэдэгт би итгэлтэй байна" гэлээ.
Таван толгой төсөл хэрэгжсэнээр,
-
2,8 тэрбум ам.долларын экспортын орлогоо нэмэгдүүлэх,
-
улсын төсөвт жилд 400-аас нэг тэрбум ам.долларын орлого оруулах,
-
шууд болон шууд бусаар 5800 орчим ажлын байр шинээр бий болох, дам нөлөөгөөр 43 мянга орчим ажлын байрыг хөдөлмөрийн зах зээлд бий болох гэсэн тооцоо судалгааг эхний ээлжинд гаргажээ.
Мэдээллийн дараа “Эрдэнэс Таван толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-“Эрдэнэс Таван толгой” компанийн санхүүгийн үйл ажиллагааны талаар сүүлийн үеийн мэдээлэл өгөөч?
Тавдугаар сарын байдлаар "Эрдэнэс Таван толгой” компани 4.7 сая тонн нүүрс олборлож, 6.7 сая тонн нүүрс борлуулж, 328 сая ам.долларын борлуулалт хийсэн. 2018 оны гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөгийн гүйцэтгэлийн орлоготой, 530 орчим сая ам.долларыг улсын төсөвт бүрдүүлэхээр зорьсон. Өнөөдрийн байдлаар хагас жилийн байдлаар борлуулалтын орлого 100 хувиас илүү биелэгдэх боломжтой гэж харж байна. Борлуулалтын орлого, олборлолт, IPO гаргахтай холбоотойгоор борлуулалтын орлогоо төвлөрүүлэхээр ажиллаж байна.
“Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргах боломжтой юу гэдэг асуулт олон нийтийн дунд бий. Одоогоор 7.3 тэрбум тонны нөөцтэй гэдэг тоо байдаг боловч баталгаажсан нөөц нь 2.1 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэсэн тооцоолол бий. Цаашид олборлолтоо нэмэгдүүлбэл 7.3 тэрбум тонн нөөц нэмэгдэх боломжтой. 2018 оны есдүгээр сарын 1 гэхэд баруун, зүүн цанхийн ТЭЗҮ-г бэлэн болгох, баяжуулах үйлдвэр, усны асуудал, аудит зэргээ тодорхой болгох ёстой. Компанийн үйл ажиллагаа IPO гаргах бэлтгэл ажлын хүрээнд ажлын явц 37 хувьтай явж байна.
-Нэг тонн нүүрсийг уурхайн амнаас хэдэн төгрөгөөр худалдаалж байна вэ? Орлогоо бас хэрхэн тооцоолж байна вэ?
-Зүүн Цанхийн нүүрсийг бид гэрээний дагуух үнэ тогтоодог зарчмаар тогтоодог. Тавдугаар сард хийсэн хэлэлцээрийн хүрээнд индексээ нэгээр ахиулж чадсан. Уурхайн амнаас одоо 61 ам.доллараар худалдаалж байна. Баруун Цанхиас гаргаж буй коксжих нүүрсийг 70.1 ам.доллараар худалдаалж байна. Нүүрсний үнийг 70.1 ам.доллар болгож өсгөж чадсан нь олборлолт, борлуулалт 30 орчим хувиар өсөх боломжтой. Үүний дагуу улсад төлж буй татвар нэмэгдэх боломжтой.
-Хонконгийн хөрөнгийн биржид IPO гаргахаар бол тодорхой шаардлагуудыг хангахгүй байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ ямар учиртай юм бэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компани Хонконгийн хөрөнгийн бирж дээр IPO гаргах шаардлагыг бүрэн хангана. Мэргэжлийн хөрөнгө оруулалтын банк болон бусад мэргэжлийн хүмүүстэй ярилцаж байж ийм шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ бид Нью-Йорк зэрэг бусад хөрөнгийн биржийг ч бас сонирхож, судалж байна.
-Тодорхой дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлнэ гэж байгаа ч төслүүдийн ТЭЗҮ бэлэн байгаа юу?Өмнө нь Чингис бонд босгож байсан ч төслүүд нь бэлэн байгаагүй гэдэг шүүмжлэл бас байдаг?
-2012 онд 1:5 тэрбум ам.доллар босгосон ч төсөл хөтөлбөрүүд нь бэлэн байгаагүй алдаа дутагдал бий. Гэхдээ бид энэ алдааг давтахгүй. Таван толгой төслийг дагаж барилга, дэд бүтэц, бусад салбаруудын үйл ажиллагаа сэргэх, өсөлт нэмэгдэх тооцооллыг мэргэжлийн хүмүүс гаргасан. Ер нь бол хөрөнгө оруулалт орж ирсэн тохиолдолд хөрөнгө оруулах дэд бүтэц зэрэг дагалдах дэд бүтцийн төслүүд бэлэн байгаа.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Гэрэл зургийг Т.Чимгээ