Энэ сар гарсаар зам тээврийн гурван осол гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-07-27 21:41:13
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Урин дулаан цаг ирж амралт зугаалгын улирал эхэлсэнтэй холбогдуулан архи согтууруулах ундаа хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодох нь зам тээврийн осол гарах гол шалтгаануудын нэг юм. Ийм шалтгааны улмаас долоодугаар сар гарсаар Говь-Алтай аймагт зам тээврийн гурван осол гарсан байна. 
 
Тиймээс тус аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн алба хаагчид зургаадугаар сарын 20-ны өдрөөс улс даяар эхэлсэн "Орон нутгийн зам-Хөдөлгөөний соёл-2018" аяныг эрчимжүүлэн, жолооч нарт зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөмж, сэрэмжлүүлэг тараан, хяналт шалгалтын ажиллагааг 24 цагаар гүйцэтгэж байгаа ажээ. 
Тус газраас жолооч та бүхнийг хурдаа тохируулж, хамгаалах бүс хэрэглэн, хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж, шөнийн цагаар замын хөдөлгөөнд оролцохдоо гэрлээ шилжүүлэн өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж  байна.
Э.Нарангэрэл
 
Холбоотой мэдээ