Цусаа хандивласан доноруудыг шагнаж урамшуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-08-03 15:17:13
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан 41 дэх удаагийн арга хэмжээг өнөөдөр ЦССҮТ-өөс ЗӨСҮТ, Төв аймгийн Угтаалцайдам сумын аймгийн тэргүүний 10 жилийн дунд сургуулийн 1971-1979 оны төгсөгчид, “Unimed” эмнэлэг хамтран зохион байгууллаа. 

Энэ удаагийн хүмүүнлэгийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Шударга журам” медалиар хүндэт донор И.Гэрэлсайхан, “Хүрэл донор”-оор Т.Эрдэнэбаяр, “Бахархал-20” тэмдгээр Б.Дархижав, “Бахархал-30” тэмдгээр Д.Пүрэвжаргал, Р. Энхтуяа, “Бахархал-50” тэмдгээр С.Соддэлгэр нарын донорыг тус тус шагнан, алдаршуулж хамтран ажилласан байгууллага, хамт олны гарын бэлэг, дурсгалын зүйл гардуулав.

Энэ өдөр ЦССҮТ, Сүхбаатар цус цуглуулах төв, Дүнжингарав дахь төв, явуулын хэлбэрээр ЗӨСҮТ, “Unimed” эмнэлэг зэрэг 5 газар цус цуглуулах үйл ажиллагаа явагдаж нийт 150 гаруй хүн цусаа бэлэглэжээ.

Хэрэв та 17-60 насны, 45 кг-аас дээш жинтэй, өөрийгөө эрүүл гэж бодож байгаа бол цусаа хандивлах боломжтой аж.
Ж.Болор

Холбоотой мэдээ