3х3-ын ААШТ-д оролцох шигшээ багийнхан Сингапурыг зорилоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-03-27 10:11:34

Улаанбаатар, 2025 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн 3х3-ын Азийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр албан ёсоор эхэлж, урьдчилсан шатны тоглолтууд болж байна.


Тэгвэл манай эрэгтэй, эмэгтэй баг чансаагаараа “А” болон “В” хэсгийг тэргүүлж байгаа бөгөөд хэсгийн тоглолтоо энэ сарын 29-нд хийх юм. Харин дасгалжуулагчдын зөвлөл болон Монголын 3х3-ын холбооны удирдлагууд ААШТ-д өрсөлдөх шигшээ багийн тамирчдыг албан ёсоор сонгосон бөгөөд тамирчид өнөөдөр өглөө Сингапурыг зорилоо.


Эрэгтэйчүүдийн багт А.Ананд, Г.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Э.Дөлгөөн нар багтжээ. Харин О.Энхбаатар, Д.Дэлгэрням нарыг энэ удаа үлдээсэн байна. Тэгвэл эмэгтэйчүүдийн багт О.Хулан, М.Булбул, Б.Ариунцэцэг, Э.Нарангоо нарыг багтааж, Н.Нандинхүсэл, М.Цэрэнлхам нарыг өнжөөжээ.  





Related news