Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Монголын шатрын холбоо болон Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэ сарын 22-нд эхлэх тус тэмцээнд эмэгтэй 1800, эрэгтэй 2000-аас дээш чансаатай шатарчид оролцох боломжтой юм. Уг тэмцээнд оролцсоноор Ази тивийн 3.3 бүсэд харьяалагдах хүчирхэг орнуудын шилдэг шатарчидтай хамт оюун ухаанаа сорихоос гадна олон улсын чансаагаа нэмэгдүүлэх, цолны баллын болзол биелүүлэх, цаашлаад Дэлхийн цомд оролцох эрхийг эх орондоо авах гэх мэт олон давуу талтай ажээ.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 шатарчныг сонгон шалгаруулж оролцуулна. Ингэхдээ энэ сарын 7-9-нд Тусгаар тогтнолын ордонд сонгон шалгаруулалтын тэмцээнийг нээлттэй хэлбэрээр зохион байгуулах бөгөөд эхний 20-д багтсан шатарчид 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авах юм.
Ташрамд дурдахад, Сингапураас 2600 чансаатай
супер их мастер Тинг Жинг Яо ирэхээр мэдүүлэг өгчээ.