Баянхонгорт 16 сургууль, цэцэрлэгийн багш нар ажил хаялтад нэгдэнэ
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монголын Боловсрол, соёл, шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Тэд Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллагсдын үндсэн цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхийг шаардаж байгаа юм. Шаардлагыг биелүүлэх хүртэл ажил хаях бөгөөд Баянхонгор аймгийн багш нар ч нэгдэхээ мэдэгдлээ.
2945日