Гал түймрийн хуурамч дуудлага тав бүртгэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2021 он гарсаар аймгийн ОБГ-т гал түймрийн 10 дуудлага бүртгэгджээ. Харин үүний тав нь хуурамч буюу зөрчлийн шинжтэй дуудлага байсан
байна.
Үлдсэн тав нь объектын
гал түймэр байсан бөгөөд эдгээр нь бүгд иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс
үүдэлтэй гарчээ. Улмаар ОБГ-ын гал сөнөөгчид бүх түймрийг түргэн шуурхай
унтрааж, иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалсан тухай аймгийн ОБГ-аас мэдээллээ.
Мөн баяр ёслолын өдрүүд ойртож буйтай холбоотойгоор айл өрхийн цахилгаан болоод
галын хэрэглээ нэмэгдэж, улмаар объектын гал түймэр гарах эрсдэл өндөр байгааг
тус газраас анхаарууллаа.