Улаанбаатарт байгаа иргэдээ татах ажлыг нэг удаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-02-08 16:13:29

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдээ 02 дугаар сарын 09-ний өдөр татаж авахаар боллоо. Ингэхдээ бүх иргэдийг ганцхан өдрийн хугацаанд 10 автобусаар зэрэг тээвэрлэн авчрах юм.

Хамгийн гол нь иргэд шинжилгээ өгөөд хариу нь ямар гарсан талаарх мэдээллээ заавал Шуурхай штабт мэдэгдэж, дахин бүртгүүлэх ёстой. Энэ ажил жаахан хүлээлттэй байна гэдгийг хэлж байна.

Аймгийн шуурхай штабт орон нутагтаа ирэхээр хүсэлт гарган бүртгүүлсэн иргэдийн тоо 600-д хүрчээ. Эдгээрийн 400 гаруй нь нийтийн тээврээр ирэх бол үлдсэн хэсэг нь хувийнхаа унаагаар ирэх юм байна. Нийт иргэдийн 50 хувь нь Баруун-Урт суманд ирэх аж. Өвчний голомтот бүс нутгаас ингэж олон хүн ирж байгаатай холбоотойгоор гэрийн ажиглалтын багийн хүчийг нэмэгдүүлж, ажиглалтад байгаа иргэдийг заавар зөвлөмжийг маш сайн дагаж мөрдүүлэхэд анхаарч ажиллахыг Онцгой комиссын дэд дарга, дэд хурандаа Б.Анхбаяр үүрэг болгов. 

関連ニュース