Улаанбаатар-Прага чиглэлд нисэх тасалбарын үнэ 1.3 сая төгрөг байхаар тогтжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-14 12:03:56

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Иргэний агаарын тээврийн “Изинис Эйрвэйз” компани ирэх сарын 10-наас Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд долоо хоногт хоёр удаа шууд нислэг үйлдэхээр болсон билээ. Тэгвэл нислэгийн тасалбарын үнэ нэг талдаа 1.3 сая төгрөг байхаар тогтож, албан ёсоор захиалгаа авч эхэлсэн байна.


Хоёр улсын хооронд шууд нислэгтэй болохоор Монгол, Чехийн Засгийн газар хамтран ажиллаж ирсэн юм. Тухайлбал, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн өнгөрсөн оны тавдугаар сард Чех улсад хийсэн албан ёсны айлчлал, 2023 оны аравдугаар сард Улаанбаатарт болсон хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаанаар талууд идэвхтэй ярилцсан байв.


Улаанбаатар-Прага-Улаанбаатар чиглэлд шууд нислэгтэй болсноор Чехэд амьдарч буй 13 мянга гаруй монгол иргэн төдийгүй Европт ажиллаж, сурч буй иргэд эх орондоо ирэх, мөн Монголыг зорих жуулчдын цаг, зардал хэмнэх боломж бүрдэж байна

関連ニュース