ӨНӨӨДӨР: Ээжүүдийн төлөөлөл сонгуулийн талаар байр сууриа илэрхийлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-06-26 06:06:26

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 26-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

11:30 цагт: Нээлттэй нийгэм форумд: Иргэний нийгмийн байгууллагууд УИХ-ын 2024 оны сонгуулийн үйл явцад хийж буй ажиглалт, мониторингийн явцын талаар мэдээлнэ.

 11:00 цагт: Сонгуультай холбоотой цагдаагийн байгууллагад ирсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар болон сонгуулийн үеийн хамгаалалтын талаар Нийслэлийн цагдаагаас мэдээлнэ.

11:30 цагт: "Хангарди" ордонд: Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө.

“ЗМ”-ний мэдээллийн төвд:

11:00 цагт: Баянзүрх дүүргийн АН-аас сонгуулийн хэсгийн хорооны томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: СХД-ийн УИХ-ын сонгуулийн 11 дүгээр тойргийн нэр дэвшигчид нэгдэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Ээжүүдийн төлөөлөл сонгуулийн талаар үзэл бодол, байр сууриа илэрхийлнэ.

12:30 цагт:Гэр хорооллын хөгжлийн нам” гэр хорооллын хөгжлийг гацаасан сонгож болохгүй улс төрчдийн талаар мэдээлнэ.

-Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд: “Монголын хөдрөг ба гар урлалын их наадам” үзэсгэлэн нээгдэж байна. Үзэсгэлэн 7-р сарын 2 хүртэл гарна. 






関連ニュース