ӨНӨӨДӨР: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм
9:30 цагт: “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал Монгол дахь тусгал” хэлэлцүүлэг Новотелд болно.
9:40 цагт: “Шүүхийн цахимжуулалт ба хэвлэл мэдээлэл” санал солилцох уулзалт ШЕЗ-ийн байранд болно.
11:00 цагт: Монголын Үндэсний номын санд хэрэгжүүлж буй “Бүтээлч байгаль” төслийн танхимын нээлт болно. Холбогдох утас: 98111719, 88867578
11:30 цагт: Юргана
индастри ХХК-иас монгол орны бүс нутаг бүрийн хөрс, усны онцлогт тохирсон
шүдний 00-г судалгаанд суурилан хөгжүүлж хэрэглэснээр ард иргэдийн 95 хувьд
тархаад байгаа шүд цоорох өвчлөлийг 50 хувь хүртэл бууруулж, урьдчилан
сэргийлэх бүрэн боломж байгаа талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл өгнө.
12:00 цагт: Зураач Б.Баярт-Одын “Баян Монгол” уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол Уран зургийн галерейд нээнэ.
-Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад дөрөвдүгээр сарын 26-30-нд албан ёсны айлчлал хийж байна.
-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсын Гадаад хэрэг, Европын холбоо хамтын ажиллагааны сайд Хосе Мануэль Албарэсийн урилгаар хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.
-Дархлаажуулалтын долоо хоног орон даяар үргэлжилж байна.
Орон нутагт:
-Сэлэнгэ аймагт 2025 оны хугацаат цэргийн албаны
нэгдүгээр ээлжийн татлага энэ сарын 29-ныг дуустал үргэлжилнэ.
Хилийн чанадад:
-Япон Улсын “Осака Кансай”-д үргэлжилж буй “Дэлхийн
экспо-2025” Монгол Улсаас 10 гаруй компани оролцож байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын
үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.