Ахмад настны 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх чадамжтай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/ МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбооны 5 дугаар чуулган болж өнгөрлөө. Тус чуулганд Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн МАН-ын хорооны дэд дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Т.Жаргалсайхан, аймгийн МАН-ын хорооны дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ч.Цэрэнчимэд нар оролцов.
Ховд аймгийн Ахмадын хорооны дарга Ч.Дамбадаржаа тус чуулган дээр хэлэхдээ “Аймгийн ахмадын хороо жил улирлаар ажлаа төлөвлөн аймгийн Засаг даргатай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулан ажиллаж, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлсэн. Жил бүр ахмадын өдрийг тэмдэглэж, тэдэнд хүндэтгэл үзүүлж хэвшсэн, Цагаан уул цогцолбор болон Нэвт рашаан амралтанд хөнгөлөлттэй үнээр ахмадуудаа амрааж байна. Ахмадын хороо аливаа баяр ёслолыг архигүй тэмдэглэдэг санаачлага хоёр удаа гаргаж, тодорхой үр дүнд хүрсэн. Аймгийн Нийгмийн Даатгалын Хэлтэс, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Газар, Хөдөлмөр Халамж Үйлчилгээний Хэлтэс төр болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж, ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, жижиг зээл төсөлд хамруулах, тэтгэврийн зөрүүг арилгах талаар холбогдох газруудад уламжилж байна” гэв.
Тус чуулганд ахмад настны төлөөлөл 60 гаруй ахмад настан оролцож, намын дэргэдэх Ахмадын холбооны тэргүүн Ч.Цэрэнчимидийн илтгэл, тус Ахмадын холбооноос өмнөх 4 дүгээр чуулганаас 5 дугаар чуулганы хооронд хийсэн ажлын тайлан, түүнтэй холбогдох ахмадуудын санал, шүүмжлэл, хүсэлтийг сонсон хүлээн авч, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэв.
Ховд аймгийн тухайд хүн амын бүтэц өөрчлөгдөж, ахмад настны тоо жилээс жилд нэмэгдэж байна. Одоо тус аймагт тэтгэвэр авч байгаа 6762 ахмад настан байгаагийн дотор 90-ээс дээш настай 69 ахмад, үүнээс эрэгтэй 17, эмэгтэй 52, 100-аас дээш настай 3 ахмад байна.
Нийт хүн амын сүүлийн 10 жилд 16.1 хувиар өссөнтэй харьцуулахад ахмад настан 21.9 хувиар нэмэгдсэн гэсэн тоон үзүүлэлт гарч байна. Ховд аймагт 65-аас дээш настай 3080,65-69 насны 1119, 70-74 насны 763,75-79 насны 672, 85-89 насны 146, 95-99 насны 15 ахмад настан амьдарч байна.
Ахмад настны тоо жил тутам өсч байгаа ч тэдний 60 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх чадамжтай, нийгмийн амьдралд оролцож, өөрсдийн мэдлэг, ур чадвар, туршлагаа залуу үедээ өвлүүлэх чин хүсэлтэй байгааг тус чуулган дээр үг хэлсэн ахмадууд онцолсон юм.

А.Бямбасүрэн
.
.