Ховдын ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд/МОНЦАМЭ/ Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр 05 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Ховдын ихэнх нутгаар хүчтэй салхи, шуургатай байна.
Мөн энэ сарын 7-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгаар бороо, хур тунадас орно. Салхи 6-нд баруун аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст, 8-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурах төлөв гарчээ.
Иймд Ховд аймгийн Онцгой байдлын газар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
Иймд Ховд аймгийн Онцгой байдлын газар болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад анхааруулж байна.
А.Бямбасүрэн