Гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөв боловсруулж байна
Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотын гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох зураг төсөв боловсруулах ажил ид хийгдэж байна. Гэр хорооллын дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд эхний ээлжинд 4, 5, 6, 7, 11-р багуудад дулаан, цэвэр, хэрэглээний халуун ус, бохирын шугам сүлжээ, дулаан дамжуулах төв, харилцаа холбооны сувагчлалын ажлууд хийхээр төлөвлөжээ.
1971 өдөр