batkhuu@montsame.mn
2024-04-28 09:52:30
Увс аймаг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжлээ
Увс /МОНЦАМЭ/. Увс аймгийн Засаг дарга захирамж гаргаж аймгийн хэмжээнд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль” зохион байгуулахтай холбогдуулан төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээд, иргэдийг 10 дугаар сарын 1-ний есөн цагаас 7-ны  21 цаг хүртэлх хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргалаа.Захирамжид иж бүрэн сургуулийн үед олон нийтийг хамарсан тэмцээн уралдаан, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, сургалт семинарын ажлаар явахгүй байх, архи согтууруулах ундааны худалдаа үйлчилгээг зогсоох, хүндэтгэн үзэх шалтгаангүй нэгдсэн цугларалт, сургалт дадлагаас хоцорсон, тасалсан томилгоот бүрэлдэхүүнд болон албан хаагчдад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг анхааруулсан байна. 
2036 өдөр