Ирэх сарын эхээр цасан болон шороон шуургатай гэж анхааруулав
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс ирүүлсэн цаг агаарын урьдчилсан мэдээгээр ирэх 12 дугаар нэгний өдөр баруун аймгуудын нутгаар, хоёрны өдөр ихэнх нутгаар цас орж, салхи 18-24 м/с хүртэл ширүүсч, цасан шуурга шуурах юм байна. Энэ үеэр хүйтний эрч чангаран үзэгдэх орчин хязгаарлагдах, хальтиргаа гулгаа үүсэх, зам даваа цасанд хаагдах зэргээр зам тээвэр, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаанд эрсдэл учирч болзошгүй аж. Өнгөрсөн өдрүүдэд болсон хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас үүссэн байгалийн гамшигт үзэгдэл дахин давтагдахыг үгүйсгэхгүй байна.
1977 өдөр