11 суманд халдвар бүртгэгдээд байна
Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн 11 суманд коронавируст халдвар бүртгэгдээд байна. Суманд халдвар илэрсэн үед тэг зогсолт хийх эсэхээ тухайн сумын Онцгой комисс шийдвэрлэж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Булган, Баянтүмэн, Чулуунхороот, Матад, Халх гол, Цагаан-Овоо сум тэг зогсолт хийж, Баян-Уул, Баяндунгийн сумын тэг зогсолт дууссан гэв.
1413 өдөр